УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАНДИВ, ДЭМЖЛЭГ, ЗАРЦУУЛАЛТЫН ТОВЧ ТАЙЛАН

Өнгөрсөн 2024 онд Монгол улсад ус цаг уурын алба байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ойн үйл ажиллагааг амжилттай тэмдэглэн өнгөрүүлэхэд сайн дурын үндсэн дээр төв, орон нутгийн ус цаг уурын 26-н байгууллагын 1900- гаад ажилтан, албан
хаагчид болон 8-н аймгийн ахмадын зөвлөлийн 221-н ахмад, ус цаг уурын салбарт ажиллаж байсан хувь хүн болон ахмад настан 92 хүнээс бүгд 224,411,760 төгрөгийн
санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Үүний дотор эдийн засагч С.Сэржмядаг 2 сая, ахмад цаг уурч Б.Төмөрбаатар 1,206,000, цаг уурч Ш.Давааням, доктор
Ж.Пүрэвсүрэн нар 1 сая, БО-ны гавьяат ажилтан 3.Батжаргал, Д.Цээсодролцоо, доктор Г.Гантуяа, ахмад цаг уурч Э.Төмөр нар 500 мянга, Ш.Хадбаатр, Н.Аюурзана                                                                    нараас 300 мянган төгрөгийн хандив өргөсөн байна. Мөн Канад улсаас холбооны инженерээр ажиллаж байсан С.Ганбаатар хандив өргөж мэндчилгээ ирүүлсэн.
Түүхт 100 жилийн ойгоо элбэг баян дурсамж дүүрэн сайхан тэмдэглэхэд зүрх сэтгэлээрээ хандив өргөн оролцсон БҮХ хүнд гүн талархал дэвшүүлье. Олны хүч
оломгүй далай гэдэг үгийн үнэнийг ойлгуулж, сэтгэлийн тэнхээ, хүч болсон, та бүхний энэ дэмжлэг тусламжгүйгээр энэ том ажлыг хэрэгжүүлэх боломж байхгүй
байсан. Та бүхэндээ дахин баярлалаа.
Мөн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бие сэтгэл, цаг зав, билэг оюунаа зориулсан ахмад цаг уурч, БОГА Ц.Адьяасүрэн, БОГА Д.Цээсодролцоо, БОГА Л.Нацагдорж,
Х.Хангайсайхан, Ахмадын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Алтаншагай нартаа, нэг баг болон дэмжиж туслан ажилласан УЦУОШТ-ийн дарга нартаа, харьяа
байгууллагын дарга нартаа, ЦУОШГ-ийн удирдах зөвлөл, ой зохион байгуулах ажлын хэсгийнхэндээ баярлалаа. БҮГДЭД албан ёсоор талархалаа илэрхийлье.
"ЦАГ УУР-100" хандивын сангийн мөнгийг 100 жилийн ойг тэмдэглэхэд төлөвлөсөн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй албаны ус цаг уурын албаны түүхийн болон                                                                        ахмад цаг уурчдын дурсамжийн ном бичиж хэвлүүлэх, 100 жилийн ойн медаль, дурсгалын тэмдэг хийлгэх, гарын бэлэг авах, ойн нэрэмжит 5 төрөлт
спортын тэмцээн зохиох, 100 жилийн түүхийн музей байгуулах, ойн зочид төлөөлөгчдийн хүлээн авалт, тэгш ой тэмдэглэж буй УЦУОШТ-үүдэд санхүүгийн
дэмжлэг үзүүлэх, ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулах, салбарын хөгжил дэвшилд хэрэгтэй зарим тоног төхөөрөмж худалдан
авах зэрэг бусад олон ажил, арга хэмжээг зохион байгуулахад зарцуулсан.
Үүнд:

Хуваалцах :