Шинэчлэн боловсруулж буй хууль болон ЗГ-ын тогтоолын төсөл
Зүүн бүсийн санал
Зүйл |
Заалт |
Санал |
||
Хэнтий |
Дорнод |
Сүхбаатар |
||
Нэгдүгээр бүлэг . Нийтлэг үндэслэл |
||||
1 дүгээр зүйл |
Хуулийн зорилт |
Энэ хуулийн зорилт нь УЦУОХШ-ний ажлын зорилго, зарчим, тогтолцоо, оролцогч талуудын эрх зүйн байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.г.м Зорилтонд ажиглаж судлах, мэдээлэх, мэргэжлийн байгууллагын эрхзүйн үндсийг тодорхойлох гэсэн санаануудыг хамт оруулж өгөх |
|
Хуулийн нэрийг Ус, цаг уур, уур амьсгал, орчны хяналт шинжилгээний тухай хууль гэж өөрчилж, хуулийн зорилтыг шинэчлэх
|
3 дугаар зүйл |
Хуулийн нэр томьёо |
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, Шинжилгээний ажлын талбай, УЦУОХШ-ний улсын сүлжээ гэсэн тайлбаруудыг нэмж оруулах |
Цаг агаарт зориудаар нөлөөлөх- |
|
Шинээр |
Ус цаг уур орчны хяналт шинжилгээний ажлын зарчим |
1. Үнэн зөв бодит байх 2. Шуурхай тасралтгүй байх 3.Тэгш хүртээмжтэй нээлттэй байх 4.Төр олон нийтийн оролцоог хангасан хамтын хариуцлагатай байх г.м |
|
|
Хоёрдугаар бүлэг. Ус цаг уур орчны шинжилгээний талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг |
||||
7 дугаар зүйл |
Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг хорооны Засаг даргын эрх үүрэг |
7.1.5. Нутаг дэвсгэрийнхээ ус, цаг уур орчны хяналт шинжилгээний салбарыг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын зохион байгуулах, дэмжих |
7.1.5 энэ хуулийн 11.3 -т заасан бүрэн эрхийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх; /нэмэлт/ 7.2.1.энэ хуулийн 7.1.3, 11.3-т заасан бүрэн эрхийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх; /заалт нэмж өөрчлөх/ |
Аймаг, сумын хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрт тооллого хийх ажлыг зохион байгуулах мэдээлэх -Нутаг дэвсгэртээ ган, зуд цөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхэд гарах зардлыг төлөвлөх, мэдээлэх. -Ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг аймаг сум орон нутгийн хэрэглэгчдийн гар утас, бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулахад шаардагдах төсвийг сум бүрийн жилийн төсөвт тусгах, үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах, нөхцөл боломжоор хангах -Шинжилгээний талбайгаас гадагш 100 метрийн дотор хамгаалалтын бүсэд мод тарих зам гаргах зэрэг үйл ажиллагааг хязгаарлах -Баг хорооны засаг дарга сум, багийн статистик тоон үзүүлэлтийн мэдээллээр хангах Хөрс, ус агаарын чанарт хяналт тавих, ажиглалт хийх, байгаль, цаг агаар болон уур амьсгалын судалгаа шинжилгээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. -Төрийн захиргааны төв байгууллага, зохих шатны засаг дарга нь эрдэм шинжилгээний байгууллага болон мэргэжлийн байгууллагад ус, цаг уур, байгаль орчны судалгаа шинжилгээ хийх, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэхэд санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх
|
Гуравдугаар бүлэг. Ус цаг уур орчны хяналт шинжилгээ |
||||
11 дугаар зүйл |
Ус цаг уур орчны шинжилгээний талбай |
|
11.3.Шинжилгээний ажиглалтын талбайгаас гадагш 100 метрийн /радиус/ дотор хамгаалалтын бүс тогтоож, уг бүсэд хэмжилт, шинжилгээ хийхэд саад учруулахуйц барилга барих, мод тарих, зам гаргах зэрэг үйл ажиллагааг хязгаарлана. 11.8 Хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын цэг, хашаалсан болон хашаалаагүй талбайн 100 метр /радиус/ дотор бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй байх /нэмэлт/
|
|
Дөрөвдүгээр бүлэг. Ус цаг уур орчны мэдээлэл |
||||
13 дугаар зүйл |
Ус, цаг уур, орчны мэдээлэл дамжуулах |
|
|
Цаг уурын архив, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалт, үйлчилгээ -Нисэхийн үйлчилгээ
|
Шинээр нэмэх |
|
Байгаль орчны хяналт шинжилгээ Цаг уурын мэдээллийн дэд сангийн үйлчилгээ |
|
Цаг уурын архив, мэдээллийн сангийн хадгалалт хамгаалалт, үйлчилгээ -Нисэхийн үйлчилгээ
|
Тавдугаар бүлэг. Ус, цаг уур орчны хяналт шинжилгээний байгууллага,түүний албан хаагчдын нийгмийн баталгаа |
||||
Шинээр нэмэх |
Ус цаг уур орчны шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо |
|
|
|
|
Ус, цаг уур орчны хяналт шинжилгээний байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгаа |
Ус судлалын инженер, техникч, ажиглагч нарт ХАБЭА, Хөдөлмөрийн хуульд заасан стандартын шаардлагад нийцсэн аврах хэрэгсэл, ажлын хувцасаар хангах Б. ХААЦУ-ын инженер, техникч, ажиглагч нарт ХАБЭА, Хөдөлмөрийн хуульд заасан стандартын шаардлагад нийцсэн ажлын хувцасаар хангах В. ЦАЗНЭ-ийн бие бүрэлдхүүнд ХАБЭА, Хөдөлмөрийн хуульд заасан стандартын шаардлагад нийцсэн ажлын хувцасаар хангах Г. БОШЛ-ийн инженер, техникч, ажиглагч нарт ХАБЭА, Хөдөлмөрийн хуульд заасан стандартын шаардлагад нийцсэн ажлын хувцасаар хангах 2. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын албан хаагчад дараах нөхөх төлбөрийг олгоно. - Улсын сүлжээний байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох 3. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын албан хаагчад дараах нэмэгдэл хөлсийг олгох - Улсын сүлжээний байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй иргэнд 36 хүртэл сарын, орон тооны цомхотгол, эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөж байгаа иргэнд 18 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг улсын сүлжээний байгууллагад ажилласан хугацааг харгалзан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох.
4. Ус цаг уур орчны шинжилгээний салбарын албан хаагчдад дараах нийгмийн баталгааг эдэлнэ.
|
Ажилтанд олгох нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр -Олон улсын хөл хориот хүн, малын гоц халдварт өвчин болон байгалын гамшгийн үед дайчилгаагаар ажилласан ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж олгоно. Ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт ажиллаж байгаа ажилтны нийгмийн баталгаа -Төрийн үйлчилгээний мэргэжлийн байгууллагын ажилтны цалингийн доод жишгийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. -Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь -Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын ажилтанд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
- Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тасралтгүй ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно. - Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах төсвийг тусгах.
|
УЦУОХШ тухай хуульд шинээр дараах бүлгүүдийг нэмж оруулах - Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн чиглэлээр -Нийгмийн хамагааллын бодлого -Боловсон хүчний бодлого, сургалт, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, тэтгэмж урамшуулал, -Ус цаг уурын салбарын санхүүжилт - |
Тавдугаар булэг. Бусад зүйл |
||||
16 дугаар зүйл |
Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага |
Тусгай хэрэгцээний газрыг эзмшигчтэй зөвшилцөөгүй шийдвэр гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодотгох Зөрчлийн тухай хуульд УЦУОХШ-ний тухай хуулийг зөрчсөн бол гэж нэмэлтээр тодотгож оруулж өгөх |
|
Хууль тогтоомж зөрчсөн аж ахуй нэгж, иргэнд оногдуулах хариуцлагын торгуулийн хэмжээг зөрчлийн тухай хуулийн зааттай нийцүүлэх |