Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цаг агаарын мэдээ мэдээллийг илүү хүргэх талаар ажиллана
2024 оны 05 сарын 06Цаг уур, орчны шинжилгээний газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүдийг урьж санал солилцлоо.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цаг агаарын мэдээ мэдээллийг хэрхэн хүргэх, мэдээллийг хүргэхэд ямар асуудал хүндрэлүүд тулгардаг, шийдвэрлэх арга замуудын талаар болон цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шууд хүргэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.