УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ НЭЭЖ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУНЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

2024 оны 04 сарын 25

УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ НЭЭЖ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУНЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

 

Сайн байцгаана уу? Баг тамирчдын амрыг ирье!

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын үе үеийн цоглог, авхаалжтай тамирчин албан хаагчид, дасгалжуулагчид, салбарын нийт хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол улсад Ус цаг уурын салбарын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Бид түүхт ойгоо угтан олон арга хэмжээ төлөвлөн хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг нэг арга хэмжээ нь салбарын хэмжээнд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ бүхнийг амжилттай зохион байгуулж байгаа залуучууддаа талархлаа илэрхийлье.

Би өөрөө спортлог хүн биш л дээ, Гэхдээ спортын гайхамшгийн биширдэг, дайн тулаантай улс орнууд спортын төлөө нэг туган дор нэгдэж чаддаг, энх тайван байж чаддаг, мөн спортын ач холбогдлыг ухамсарладаг болохоор спотын арга хэмжээ зохиохыг дэмжсэн. Эрүүл биед саруул ухаан оршно гэдэг шүү дээ. Спорт нь хүнийг эрүүл байлгахаас гадна хүвь хүний хөгжилд тустай, тэвчээртэй, авхаалж самбаатай болгоно, багаар ажиллаж сургана, хамт олны дотоод уур амьсгал, найз нөхдийн холбоог бий болгоно гэх мэт олон ач холбогдолтой. Энэ утгаараа спортын тэмцээн уралдаан бол хүндэтгэлийн арга хэмжээний нэг чухал хэсэг болсон.

 

Бид гурван өдрийн турш салбарын 1893 албан хаагчидаа төлөөлөн 108 багц медалийн төлөө төв, орон нутгийн 26 байгууллагын 400 гаруй тамирчид Сагсан бөмбөг, гар бөмбөг, Шатар, Ширээний теннис, Дартсын төрлөөр авхаалж самбаагаа дайчлан, шударгаар, соёлтой, нөхөрсөг тэмцэлдэж спортын шилдгүүдээ шалгаруулж алдаршуулах учиртай.

 

Бид бүхэн зөвхөн ажил, мэргэжлээрээ улс ардынхаа өмнө бахдам гавьяа байгуулдаг ч боловсролтой, ёс суртахуунтай, ухамсартай, эрүүл чийрэг, спортлог, хурдтай авхаалжтай албан хаагчид гэдгээрээ бас бахарал төрүүлэхүйц болж болох билээ. Үүнийг цаашдын зорилгоо болгохыг ус цаг уурчид та бүхэндээ уриалж байна.

ЭРҮҮЛ биед САРУУЛ ухаан оршино

Ингээд Монгол улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн Спортын арга хэмжээ албан ёсоор нээснийг мэдэгдье.

Баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах