МАЛЧДАД ТУСЛАХ АЯНЫ ХҮРЭЭНД УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН албан хаагчид 51 САЯ 547 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2024 оны 02 сарын 23

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Малчдад туслах аян”-ныг салбарын хэмжээнд өрнүүлж байгаа ба уг аянд УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН албан хаагчид нэгдэж, 51  сая 547 мянган төгрөг, хандивлалаа. Мөн аяны хүрээнд: 
 ✅ Хаваржилт хүндэрсэн Баяннуур суманд Аймгийн онцгой комиссын ажлын хэсэгтэй хамтран малчны хотонд өвс тэжээл хүргэх зам гаргаж ажиллав. 
 ✅Айлын хороо бууц цэвэрлэх ажил зохион байгуулав. 
 ✅ УЗХ-нд хувцас, бусад хэрэгсэл хандивласан. Сумдад цаг уурчид хашаа хороо цаснаас чөлөөлөх, малд өвс тэжээл хүргэх, зам даваа гаргах зэрэг ажилд дайчлагдан ажиллаж байна.
 ✅Хамтран ажилладаг байгууллагын төрийн албан хаагчдыг уриалан тусламжийн будааг шуудайлах зэрэг хүн хүч, сэтгэл санааны дэмжлэг тусламжийг үзүүлсээр байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах