БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ УС ЦАГ УУРЫН САЛБАРЫН ЗАРИМ НЭГЖҮҮДЭД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА

2024 оны 01 сарын 10

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн ажлын хүрээнд Ус цаг уур, орчны шинжилгээний орон нутгийн салбарт ажиллаж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах гэх зэрэг олон талт ажлыг хийж хэрэгжүүлсээр байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллах явцад албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон улсын Ямаха брендийн туулах чадвар сайтай мотоциклоор 32 салбарыг хангаж байгаа бөгөөд, төлөөлөл болгон Хөвсгөл, Ховд, Говь-алтай аймгийн УЦУОШТ-ийн дарга нарт түлхүүрийг нь өнөөдөр гардуулан өглөө.

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын ажиглагч нар хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улирал байнгын, тасралтгүйгээр хийж гүйцэтгэдэг ба дунджаар 3-7 км замыг туулдаг байна. Ийнхүү Хөвсгөл аймгийн 12, Ховд аймгийн 10, Говь-алтай аймгийн 5, Завхан аймгийн 4, Увс аймгийн 1 буюу нийт 32 Ус цаг уурын салбарын 32 нэгж мотоциклоор хангагдлаа.

Ингэснээр тэдний ажлын нөхцөл боломжийг дээшлүүлээд зогсохгүй ажиллах урам зоригийг нэмсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо.

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах