БАЙГАЛЬ ОРЧИН, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН 2023 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ

2023 оны 12 сарын 06

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 онд 598 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын чийг, температурын 2234, даралтын 41, температурын 547 ширхэг хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийж гүйцэтгэсэн.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Газрын тухай хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтээр 2023 онд цэвэр усны 275, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн 1235, тоос тоосонцрын 1241, дуу чимээний 1263 хэмжилт, хөрсний хүнд металлын 665, агрохимийн 196, нефть бүтээгдэхүүний 61 сорьцод шинжилгээ хийж үр дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Дээрх ажлуудын үр дүнд тодорхой хэмжээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах