НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 2023 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ

2023 оны 12 сарын 06

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) болон Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагад нийцсэн олон улс болон орон нутгийн нислэгт зориулсан цаг агаарын бичиг баримтыг бэлтгэж боловсруулах интернэтэд суурилсан онлайн үйлчилгээний системийг боловсруулан хөгжүүлэх ажлыг 2023 оны 3 дугаар улиралд үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү “Олон улс, орон нутгийн нислэгийн цаг уурын онлайн үйлчилгээний систем”-ийг Нислэгийн цаг уурын төвийн үндсэн сервер компьютер дээр ажиллаж байгаа Мэдээлэл дамжуулах систем (MDS)-тэй интеграци, тохируулгуудыг  хийж, мэдээллийн системд тус тус холбосон.

Мэдээлэл бэлтгэж, дамжуулахдаа өгөгдсөн хүснэгтийг бөглөх, сонгох байдлаар гараас оруулдаг болсон нь мэдээллийг хурдан шуурхай бэлтгэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд ингэхдээ мэдээллийн өгөгдлийн сан нь цаг уурын буюу технологийн сүлжээ болон интернэт сүлжээнээс тус бүр автоматаар мэдээллийг татаж, бүрдүүлдэг болсон байна. Мөн бүтэц нь ОУИНБ-аас гаргасан нисэх буудлуудыг илтгэх 4 үсгийн кодыг ашиглан нисэх буудлууд болон Дэлхийн бүсчлэлүүд тус бүрээр сонгон шаардлагатай мэдээллүүд (METAR/SPECI, TAF, SIGMET)-ийг хайж авах боломжоор хангагдсан.

Бэлтгэж бэлэн болсон мэдээлэл нь тус төвийн үндсэн сервер компьютерт тухайн хэрэглэгчийн нэр, нислэгийн аяллын дугаар, нисэн гарах болон хүрэх буудлын нэр, бэлтгэсэн огноо (цаг, минут, секунд) зэрэг мэдээллийг багтаасан хэлбэрээр архивын хавтас (folder) нээн хадгалж байгаа бөгөөд харин үндсэн веб хуудас дээр тухайн өдрийн тухайн нислэгт харгалзах нэг л мэдээллийг харуулах боломжийг бий болгосон. 

Олон улс, орон нутгийн дунд болон нам  өндрийн нисэх агаарын хөлгүүдэд зориулсан чиглэлийн урьдчилсан мэдээ НИ-5 хуудсыг хурдан, шуурхай алдаагүй бэлтгэх болон нисэх чиглэлийн дагуух METAR/SPECI, TAF, SIGMET зэрэг мэдээллүүдийг олж авах зэрэгт туслах зорилгоор жишээ маягтуудыг төв болон орон нутгийн байгууллага бүрд тусад нь нислэгийн чиглэлүүдийг үндсэн болон бэлтгэл буудлуудыг бичиж хадгалах, харагдах мөн устгах боломж бүхий бүтэц болон өндрийн салхи температур, радар, хиймэл дагуул болон бусад зураг мэдээллүүдийг тухайн хэрэглэгчийн компьютер дээрээс оруулах (upload) боломж бүхий бүтцийг нэмэлтээр тус тус шийдэж өгсөн.

Бэлтгэж боловсруулах мэдээллийн төрөлд заагдсан мэдээллүүдийг бэлтгэхэд зохих шаардлагын дагуу тухайн бичиг баримтад тусгагдах ёстой мэдээллүүдэд утгын болон анхан шатны бүтцийн шалгалт хийж, алдаа гарсан үед анхааруулж, засварлах тухай мэдэгдэл харуулдаг болсон байгаа бөгөөд мэдээллүүдэд анхан шатны заагдсан шалгалтууд хийгдэж алдаагүй болгосон үед мэдээллийг хадгалж, төв сервер рүү дамжуулж, хэвлэхэд бэлэн болдог болсон нь хувь хүнээс шалтгаалах алдааг багасгаж, хэрэглэгчдэд стандарт шаардлага хангасан мэдээ мэдээллээр шуурхайн үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Хэрэглэгч буюу нисэхийн оператор компаниудын хэрэглэгч нар тусдаа username-account-аар орохгүйгээр дараах (http://103.111.68.42/mds/ni-5.aspx) хаягаар шууд хандан сервер дээр хадгалагдсан байгаа нислэгийн мэдээллийг огноогоор нь шүүж харах боломжтой.

“Олон улс, орон нутгийн нислэгийн цаг уурын онлайн үйлчилгээний систем” программ хангамж нь НЦУТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн ажлын байрууд болон орон нутгийн УЦУОШТ-ийн нислэгийн үйлчилгээний синоптикийн ажлын байруудад ашиглаж  байгаа бөгөөд интернэт орчинд 24/7 горимоор  ажиллаж байна.

Хэрэглэгчдийн хүсэлтээр дунд болон өндрийн нислэгт зориулсан чиглэлийн урьдчилсан мэдээг (НИ-5 хуудас) англи, монгол хэл дээр 2 сонголтоор бэлтгэн гаргах боломжтой.

Мэдээлэл дамжуулах системийн “Нислэгийн төлөвлөгөө” хэсгийг шинэчлэн сайжруулсан ба төв, орон нутгийн УЦУОШТ-д цахимаар шуурхай мэдээлж, түгээх ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэхүү өөрчлөлт хийгдсэнээр нислэгийн төлөвлөлтөд урьдчилсан, өөрчлөлт орсон, хойшилсон, цуцлагдсан, нэмэгдэл нислэг, онцгой ба тусгай үүргийн, түргэн тусламжийн зэрэг нислэгийн ангилал төрлөөр тухайн нислэг үйлдэгдэх болон бэлтгэл буудалд ажиллах аймгийн УЦУОШТ-дийн инженер техникч нарт албаны болон хувийн цахим шуудангаар нь дамжуулж, урьдчилан мэдэгдэж, бэлэн байдлыг шуурхай ханган ажиллах боломжтой болсон.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах