Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан боллоо

2023 оны 09 сарын 04

Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаанд ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УМХ-ийн дарга Л.Оюунжаргал оролцож цаг агаарын нөхцлийн талаар мэдээлэл хийлээ.

2023 онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УМХ-ийн дарга Л.Оюунжаргал: Энэ жил газар тариалангийн нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон. 5 дугаар сард ихэнх нутгаар дунджаас хүйтэн байсан ч 6 болон 7 дугаар сард дунджийн орчим буюу түүнээс дулаан байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилтөнд таатай байсан.        

8 дугаар сарын сүүлчээр болон 9 дүгээр сарын эхээр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах нь зүйтэй. Ихэнх нутгаар таримал ургамлын ургалт хэвийн явагдаж байгаа тул ургац хураах үед хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээс хамгаалах арга хэмжээг хугацаа алдалгүй авах шаардлагатай хэмээн мэдээллээ.

Байгалийн давтагдашгүй хүчин зүйл болох ган, мөндөр, үерийн улмаас үр тарианы 16,1 мянган га, төмс хүнсний ноггны 610,4 га талбай ургац алдаж, болц дутуугаас 13,7 мянган га талбай ногоон тэжээлд шилжихээр байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах