Монгол улсын хэмжээнд Ус цаг уурын салбарт ажиллаж буй 1800 орчим Төрийн үйлчилгээний албан хаагчид Мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах боломж бүрдлээ

2023 оны 08 сарын 30
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оныг "Цаг уурчдын жил" болгон зарлаж, олон ажил төлөвлөн хийж хэрэгжүүлж байгаа билээ.
"Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" болон "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монгол Улсын Сангийн яамнаас 27 жилийн дараа шинэчлэн баталлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Сангийн сайд Болдын Жавхлан Javkhlan Bold , Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Bulgantuya Khurelbaatar нартаа нийт ус, цаг уурчдын өмнөөс талархал илэрхийлье.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах