Дэлхийд анх удаа ГОСАТ хиймэл дагуулыг мэдээг ашиглан уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн илтгэлд нүүрхүчлийн хийн (CO2) ялгаралтыг зардал-үр ашигтай, ил тодоор хэмжих аргыг туршиж баталгаажууллаа

2023 оны 11 сарын 20
                                                                      Зураг 1. Улаанбаатар хотын бохирдлын өвлийн нөхцөл (Source: Watanabe et al. (2023))
 
Япон, Монголын судлаач нар дэлхийд анх удаа хиймэл дагуулд суурилсан нүүрсхүчлийн хийн (CO2) ялгаралтыг тооцож, үр дүнг Монгол улсын 2 жил тутам тайлагнах хүлэмжийн хийн шинэчилсэн II илтгэлд (BUR2) оруулж, Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн газарт өргөн мэдүүлэв. Тайланд орсон үр дүн нь уламжлалт аргаар хийсэн үндэсний тооллогын дүнтэй нарийвчлал сайтай, алдаа багатай гарсан бөгөөд судалгааны ажлын үр дүн нь дэлхийд нэр хүндтэй “Nature” цувралын “Scientific Reports” сэтгүүлд 2023 оны 9 дүгээр сард хэвлэгдсэн байна.
Монгол улс хүний үйл ажиллагаагаар агаар мандалд ялгарах уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон нүүрсхүчлийн хийн ялгаралтын тайлан мэдээг “Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн газар”-т 2023 оны 11 дүгээр сард явуулжээ. Уг тайланд ашигласан арга зүй нь статистикийн нарийн мэдээнд үндэслэсэн бөгөөд тайланг гаргах явцад үндэсний хэмжээний мэдээ, өгөгдөл, мэргэжилтэн дутагдах бэрхшээлүүдтэй нүүр тулж байсан байна. 
Японы Чуо их сургуулийн профессор Масатака Ватанабэгээр удирдуулсан Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид хамтран хиймэл дагуулын хүлэмжийн хийн (GHG) ажиглалт, мониторингийн мэдээг ашиглан арга зүй, техникийг хөгжүүлжээ.
Тэдний хөгжүүлсэн шинэ гибрид систем нь агаар мандлын зөөгдлийн загвар, инверс анализ, нийгэм-эдийн засгийн арга, аргачлалыг багтааж, үндэсний хэмжээнд ГОСАТ хиймэл дагуулын мэдээг оруулж нүүрсхүчлийн хийн (CO2) ялгаралтыг тооцоолсон байна.
“Бид Монгол улсын эрчим хүчний салбарын CO2-ын ялгаралтыг өмнөх уламжлалт аргаас тэс өөр өндөр нарийвчлалтай хэмжих шинэ гибрид системийг хөгжүүлэв. Энэ шинэ систем нь статистик мэдээ, өгөглдлийг ашигласан “доороос-дээш” болон хиймэл дагуулын мэдээнд үндэслэсэн “дээрээс-доош” аргуудын давуу талыг ашигласан болно. Судалгааны ажлаар шинээр хөгжүүлсэн гибрид системийг ашиглаж тооцсон Монгол улсын CO2-ын ялгаралтын хэмжээ нь өнөөдөр ашиглаж буй аргаар тооцоолсон үр дүнтэй сайн таарч байгаа нь шинэ системийн үр ашгийг нотлон харуулж байна” гэж судалгааны ажлын удирдагч, профессор Масатака Ватанабэ ярив.   
“Энэ шинэ арга нь хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийг тооцож, орон зай, цаг хугацааны тархалт, динамикийг бүрэн илэрхийлж байна. Хүлэмжийн хийн тархалтын урьтал нөхцөл болсон орон нутгийн онцлог, ялангуяа газар нутаг нь уулзүйн адармаатай байдал, ландшафтаас тогтсон, температурын инверстэй Монгол оронд энэхүү шинэ арга онцгой чухал юм. Зайнаас тандан судлалын ГОСАТ хиймэл дагуулын мэдээг ашигласан нь илүү ухаалаг, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан аргыг бий болгожээ. Энэ аргаар Монгол улсад хүлэмжийн хийн тогтвортой мониторингийн системийг бий болгох суурийг тавьж байгаа нь хүн ам багатай, хүний нөөц дутмаг манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, тооллогыг зардал-үр ашигтай, ил тод байдлаар хийхэд маш чухал юм” гэж Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элчээр ажиллаж байсан Доктор З.Батжаргал ярив.
Судалгааны баг ГОСАТ хиймэл дагуулын мэдээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг ажиглалт, судалгааны талбар гэж сонгож авсан юм. Гибрид системийг ашиглан Монголын CO2-ын ялгаралтыг тооцоолоход Монгол улсын засгийн газрын уламжлалт аргаар тайлагнасан утга, болон дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын мэдээ болох “Дэлхийн агаар мандлын судалгааны ялгаралтын мэдээллийн сан (EDGAR)”-гаас хэдхэн хувийн зөрүүтэй байв (Зураг 2). Эдгээр судалгааны үр дүн нь гибрид системээр Монгол улсын эрчим хүчний салбарын CO2-ын ялгаралтыг тооцсон дүнтэй харьцуулахад алдаа бага, таарц сайн өндөр байна. Иймд судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны үндэстэй ил тод, өндөр чанартай илтгэл болсныг үзүүлж байна.

Зураг 2. Шинэ систем, BUR арга болон EDGAR мэдээний харьцуулалт. 2018 оны мэдээгээр Монгол улсын эрчим хүчний салбарын CO2-ын ялгаралтыг 2 аргаар тооцоолсон үр дүнг үзүүлэв. (Source: Watanabe et al. (2023))

Journal/citationMasataka Watanabe, Akihiro Oba, Yoko Saito, Gomboluudev Purevjav, Batjargal Gankhuyag, Munkhbat Byamba-Ochir, Batjargal Zamba & Tomohiro Shishime. Enhancing scientific transparency in national CO2 emissions reports via satellite-based a posteriori estimates. Scientific Reports 13, 15427 (2023). https://doi.org/10.1038/s41598-023-42664-3

Contact Information

Chuo University, Research Support Office, (E-mail: kkouhou-grp@g.chuo-u.ac.jp)

Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment, Mongolia, (E-mail: info@irimhe.namem.gov.mn )

Ministry of Environment and Tourism, Mongolia (E-mail: munkhbat.ts@met.gov.mn)

Ministry of the Environment, Japan, Climate Change Observation Research Strategy Office, (E-mail: chikyu-kansoku@env.go.jp)

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах