БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ЦУОШГ, УЦУОСМХ-ийн албан хаагчидтай уулзалт хийлээ

2023 оны 09 сарын 13

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ЦУОШГ, УЦУОСМХ-ийн албан хаагчидтай өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 2023 оныг "Ус цаг уурчдын жил" болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах гэх мэт олон талаас ажиллаад явж байна. Ирэх 10 дугаар сард та бүхэн улсын нэгдсэн зөвлөгөөнөө хийх гэж байна. Энэ зөвлөгөөнөөр Ус цаг уурчдын “Хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах ёстой. Шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудлууд байгаа. Бид өнгөрсөн хугацаанд хийснээс илүү их ажлыг ирээдүйд хийх хэрэгтэйг онцлов.

“Ус цаг уурчдын жил-2023” ажлын хүрээнд:

Төсвийн тодотголоор 10,5 тэрбум төгрөгийг шийдсэн. Үүнээс 9,1 тэрбум төгрөг албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад зарцуулагдана.

Ажлын үр дүнг үндэслэн 20 хүртэл хувийн цалингийн нэмэгдлийг шийдэж өгсөн.

"Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" болон "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Монгол Улсын Сангийн яамнаас 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Ингэснээр Монгол улсын хэмжээнд Ус цаг уурын салбарт ажиллаж буй 1800 гаруй Төрийн үйлчилгээний албан хаагчид Мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах боломж бүрдсэн юм. Ингэснээр дундаж цалин 1.4-1.9 сая төгрөг болох боломжтой.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ус цаг уурын салбарын орон нутгийн ажилтан албан хаагчидтай уулзаж, ажлын байр, ажиллах нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нэг бүрчлэн сонсож ажилласан.  

Салбарын олон асуудлууд эхнээсээ шийдэгдэж, ус цаг уурчид үр дүнг хүртэж эхэлж байгаад нийт хамт олныхоо өмнөөс баяртай буйгаа ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал илэрхийллээ.  

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах