САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЛИЙН ТАЛААРХ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2023 оны 09 сарын 13
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын Улсын зөвлөгөөнийг ирэх 10 дугаар сард хийхээр төлөвлөж буй ажлын хүрээнд салбарын хэмжээнд тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар урьдчилсан цуврал хэлэлцүүлгүүдийг 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 29-ний хооронд зохион байгуулах гэж байна.
Өнөөдрийн байдлаар Архив мэдээллийн сан, Цаг уур, уур амьсгал /нар, аэрологи, багаж хэмжил зүй/, Ус судлал, Орчны судалгаа шинжилгээ сэдвээр хэлэлцүүлэг болоод байгаа бөгөөд төв орон нутгийн байгууллагын албан хаагчид хамрагдаж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар тал бүрийн санал санаачлага гарган идэвхтэй оролцож байна.
Хэлэлцүүлэг Цаг уур, уур амьсгал, Ус судлал, орчны судалгаа шинжилгээ, Урьдчилан мэдээлэх, Хөдөө аж ахуйн цаг уур, Нислэгийн цаг уур, Судалгаа шинжилгээ, зайнаас тандан судлал, Салбарын хууль эрх зүйн орчин, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, хүний нөөц, Архив мэдээллийн сан гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион явуулж санал хүсэлт, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах