“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ АЖЛЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦОГЦ АРГА БАРИЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023 оны 08 сарын 28

НҮБ-ын Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлын нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилт, эрсдэлийн удирдлагын цогц арга барил” сэдэвт сургалтыг БНСУ-ын Инчеон хотноо 8-р сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймаг дахь Ховд их сургууль, Хөвсгөл аймгийн “Эко дэвшил” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Сургалтын үеэр Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Д.Дуламсүрэн "Монгол Улсын уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, дасан зохицох тухай бодлого, арга хэмжээ” сэдвээр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Базаррагчаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний онооны картыг ашиглан гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхын үнэлгээ хийх аргачлалыг танилцуулах, үнэлгээнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилтийн талаар ойлголт мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой тус зөвлөгөөнийг Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн багш нар удирдан, дасгал, хэлэлцүүлэг хийх, газар дээр нь дадлагажуулан зохион байгууллаа.

БНСУ-ын Инчеон хотноо байрлах Дэлхийн Уур амьсгалын Ногоон сангийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун, НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн захирал Б.Ганболд нар  сургалтад оролцогчидтой уулзалт хийсэн юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах