“Монгол улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь” төслийн ажлын хэсгийн уулзалт болж байна

2023 оны 08 сарын 09

Цаг уур орчны шинжилгээний газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Цаг уурын Газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь” төслийн хүрээнд 2017-2019 онд Төв, Булган, Архангай аймгуудад суурилуулсан   цаг уурын 32 автомат станцад шинэчлэл хийх, мөн шинээр Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дундговь аймгуудад 20 автомат станц, Арвайхээрт аэрологийн станц суурилуулж, цаг агаарын ажиглалтын шуурхай мэдээ боловсруулах нэгдсэн систем  байгуулах юм.

БНСУ-ын мэргэжилтнүүд 8 сарын 7-11-ний өдрүүдэд төслийн хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө гаргах, шинээр суурилуулах цаг уурын автомат станцын тоног төхөөрөмжийн теникийг үзүүлэлтүүдийг тохирох,   автомат станцыг суурилуулахад шаардлагатай хүн хүч, эдийн засгийн тооцоо, дэд бүтэцийн (цахилгаан, интернэтийн сүлжээ) судалгаа хийхээр тус газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

 

 

                

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах