Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
Ази, Номхон далайн эдийн засаг болон нийгмийн комисс, Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цаг Уурын Газраас хамтран зохион байгуулсан “Зүүн Хойд Азийн орнуудад олон төрлийн гамшгийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх” сэдэвт олон улсын хуралд оролцсон тухай тайлан
2024 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн комисс (ESCAP) болон БНХАУ-ын Цаг уурын алба, ДЦУБ-ын хамтран зохион байгуулж буй Зүүн хойд Азийн улс орны Байгалийн гамшгуудын эрсдэлийн үнэлгээ, эртнээс сэрэмжлүүлэх системийн чадавхийг бэхжүүлэх нь семинар зохион байгуулагдлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2022 оны 3-р сард "Бүх нийтийг гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх системээр хангах" (EW4All) санаачилга гаргаж, 2027 он гэхэд дэлхий хүн бүрийг эртнээс сэрэмжлүүлэх системд бүрэн хамрагдсан байх уриалсан билээ. Энэхүү семинар нь дээрх санаачилга, уриалгын бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Зүүн хойд Азийн бүсийн зарим орны өнөөгийн гамшгийн эрсдэлийн төлөв байдлыг судлахад чиглэгдэж, ялангуяа Монгол Улсад онцгой анхаарал хандуулж, Бүх нийтийг гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх системийн урьдчилсан үнэлгээг Монгол улсын нөхцөлд зориулан, гамшгийн эрсдэлийг бууруулах бусад холбоотой арга зүй, мэдлэг мэдээллээр оролцогч улс орны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн болно.
Семинараар Зүүн Хойд азийн бүс нутагт нүүрлэж буй гамшгийн талаар ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх (Бүс нутгийн уур амьсгал, түүний өөрчлөлт, Эртнээс урьдчилан сэргийлэх систем болон гамшгийн эрсдэлийг буруулах чиглэлээр Монгол орны өнөөгийн нөхцөл байдал, ESCAP, ДЦУБ, Монголын талын оролцогч нар), Эртнээс сэрэмжлүүлэх систем (Early Warning for All Initiative ) (Энэхүү систем санаачилгын ерөнхий ойлголт тодорхойлолтууд, БНХАУ-ын туршлага, Оролцогч бусад орны туршлага), Гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг бий болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад туслах арга хэрэгсэл, өгөгдөл, мэдээлэл (Арга хэрэгсэл, механизмын тойм (ESCAP), Цаг агаарын гамшигт үзэгдлийн прогноз (CMA/WMO, TBC), Түймэр, ороон шуурганы талаарх мэдээлэл ба хэмжилт, судалгаа) болон Нөлөөлөлд суурилсан прогноз (IBF, ESCAP) өргөн хэлэлцлээ. Семинарт биечлэн болон онлайн хэлбэрээр нийт 47 хүн, 17 илтгэл, мэдээлэл, сургалт явууллаа.
Хурлын сүүлийн өдөр БНХАУ-ын Үндэсний Эрт сэрэмжлүүлгийн төвөөр зочилж танилцлаа.