Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар …
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА
ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2016 оны 51 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөл, гадаад зээл, тусламжийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогод тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус даалгасугай.
3. Төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүрийн 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын дарга нарт даалгаж, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ
ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /татаж авах/