Химийн урвалж, шил сав, зарцуулгын материал 2020-03-11 /дахин/
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ХИМИЙН УРВАЛЖ, ШИЛ САВ ЗАРЦУУЛГЫН МАТЕРИАЛ”-ийг нийлүүлэх үнийн санал авах
Тендер шалгаруулалтын дугаар: ЦУОШГ/2020-17
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “ХИМИЙН УРВАЛЖ, ШИЛ САВ ЗАРЦУУЛГЫН МАТЕРИАЛ” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2020 оны 03 дугаар сарын 19 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ЦАХИМ хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 19 -ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн 4-р хороо. Жуулчны гудамж-5
Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байрны 3-р давхар, 309 тоот
С.Энхмаа
Утас: 51-264251