Төсөл, хөтөлбөрийн ил тод байдал
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр
Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар:
Монгол улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын газраас 2017-2019 онд манай улсын 4 аймагт нийт 32 ширхэг цаг уурын автомат станц суурилуулж байсан бол 2023-2025 он хүртэл нэмж 20 ширхэг төхөөрөмж Батсүмбэр, Дэрэн, Өлзийт, Аргалант сумуудад байрлуулсан. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаар мандлын дээд давхаргын ажиглалтын станц буюу аэрологийн станц амжилттай суурилуулсан. Мөн тус төслийн хүрээнд 2 ширхэг газ генератор, WAS, WEB сервер, 2000 ширхэг М20 радиозонд, 900 ширхэг шаарны тусламж үзүүлсэн.
Монгол улсын Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд Агаарын чанарын хяналтын харуул суурилуулах төслийн хүрээнд 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын станцыг суурилуулж дууссан. Агаарын чанарын автомат станц суурилуулсан аймагт газар дээр нь сургалт зохион байгуулан ажилласан. Мөн УБ хотод болон БНСУ-д сургалт зохион байгуулсан. Автомат станцын мэдээллийг олон нийтэд хүргэх agaar.mn сайтыг шинэчлэх ажлыг хийж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард улсын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар:
Монгол Улсын Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, БНХАУ-ын Цаг Уурын Албатай хамтран ажиллах хоёр талт ажлын хэсгийн XVII дугаар уулзалтын протоколд тусгасан Цаг уурын харилцаа холбоо ба мэдээ солилцооны чиглэлийн хүрээнд Говь-Алтай болон Өмнөговь аймагт агаар мандлын дээд давхаргын ажиглалтын станц, 240 ширхэг цаг уурын шаар, 320 ширхэг радиозонд болон нэмэлтээр тухайн аймгуудад цаг уурын станц суурилуулж тусламж үзүүлсэн.