Хэлтсүүд
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Орчны шинжилгээний хэлтэс
Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэс нь 2013 онд анх байгуулагдсан бөгөөд тус газрын хүрээлэн буй орчны чанарын хяналт шинжилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж юм.
Тус хэлтэс нь хүрээлэн буй орчны төлөв байдал, агаар ус, хөрсний чанар, цацраг идэвхийн түвшний болон бохирдлын эх үүсвэрийн хяналт шинжилгээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, орчны чанарын болон бохирдлын эх үүсвэрийн мэдээллийг нэгтгэж сан бүрдүүлэх, тайлагнах, агаар бохирдуулах бодисын хаягдал, түүний эх үүсвэрийн тооллогыг зохион байгуулах, орчны чанарын төлөв байдлыг мэдээлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Албан хаагчдын утасны жагсаалт