2023 ОНЫ ЦАГ АГААРЫН АЮУЛТ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТАЙЛАН

2024.01.20 11:06
203

2023 онд Монгол оронд болсон цаг агаарын гаралтай аюулт,  гамшигт үзэгдлүүд, учруулсан хохирол, олон жилийн хандлага

А. 2023 оны цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлүүд, учруулсан хохирол

2023 онд улсын хэмжээнд 132 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 113 удаа, гамшигт үзэгдэл 19 удаа болж үүний улмаас 31 хүн амь насаа алдаж, 11702 толгой мал хорогдож, улсын чанартай авто зам 8, 19 эрчим хүчний шон, 807 орчим гэр, 201 барилгын дээвэр хуурч, 919 хашаа эвдэрч, 36 холбооны шон унасан ба 356.5 га тариалангийн талбай өртсөн бөгөөд улс нийгэмд 10 тэрбум 182 сая 142 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна.

2023 онд болсон цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн тохиолдлын тоо, учруулсан хохирлын задаргааг доорх хүснэгтэд үзүүлэв.

2023 онд нийт 14 төрлийн аюулт, гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, цочир хүйтрэл, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, их цас хамгийн олон удаа болсон бөгөөд нийт аюулт, гамшигт үзэгдлийг харгалзан 12-27%-ийг эзэлсэн байна.

Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг. 2023 онд конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдэл фронтын гаралтай аюултай үзэгдлээс илүү олон удаа ажиглагдсан.

фронтын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлүүд

Хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, их цас, бороо, цочир хүйтрэл, хүйтэн бороо, нойтон цас зэрэг их хэмжээний газар нутгийг хамарч харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг цаг агаарын үзэгдлүүдийг фронтын гаралтай гэх бөгөөд эдгээр үзэгдлүүд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг байна. Эдгээр аюулт, гамшигт үзэгдлүүдээс хүчтэй салхи, шуурганы тохиолдлын тоо хамгийн өндөр байв. 2023 онд өмнөх онтой харьцуулахад фронтын гаралтай аюултай үзэгдлийн тоо харьцангуй их байна, үүнтэй холбоотой 12 хүн амь нас алдаж, 757 толгой мал хорогдож, 102 орчим гэр нурсан, 20 байшингийн дээвэр, 19 орчим хашаа нурж, хүчтэй салхины улмаас 3 холбооны шон, 17 эрчим хүчний тулгуур багана унасан байна. Улс нийгэмд 4 тэрбум 365 сая 752 мянга 257 төгрөгийн хохирол учирсан байна.

Хамгийн их хохирол учруулсан фронтын гаралтай аюултай үзэгдлийг дурьдвал:

  1. Хүчтэй салхи, шороон шуурга: 4 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтайн Бугатад салхины хурд 30 м/с, зарим үед 37 м/с, Ховдын Зэрэг, Дарвид 20-21 м/с, зарим үед 34 м/с, Завханы Сонгино, Түдэвтэй, Нөмрөгт 28 м/с, зарим үед 40 м/с хүрч хүчтэй салхины, Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр онц хүчтэй шороон шуурга 1-9 цаг шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр салхи 16-21 м/с хүрч, зарим үед 24-29 м/с хүчтэй салхи шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Ховдын Дунд-Ус, Дундговийн Сайнцагаан сумдын нутгаар салхи секундэд 34 м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

  1. Цасан шуурга, мөстөлт: 11 дүгээр сарын 3-4-нд 3-нд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар, 4-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймаг, Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, 5-нд Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгуудаар цас орж нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-16.7 мм орсон ба хамгийн их нь Хөвсгөлийн Жаргалантад 16.7 мм, Увсын Малчинд 15.0 мм, Баруунтуруунд 10.0 мм, Төв аймгийн Лүнд 13.0 мм, Эрдэнэсантад 10 мм, Хэнтий амйгийн Дарханд 13.0 мм, Нийслэл хотод 10 мм цас орж, салхины хурд секундэд 10-19 метр хүрч, цасан шуурга нийт нутгаар нийтдээ 1:00 цагаас 29:26 цаг үргэлжлэн шуурч, хамгийн их шуурсан нь Хэнтий аймгийн галшарт 29:26 цаг, Сүхбаатар аймгийн Уулбаянд 27:25 цаг, Баруун-Уртад 27:20 цаг, Дорноговийн Дэлгэрэх-д 24:32 цаг, төв аймгийн Эрдэнэсант суманд 3-4 шилжих шөнө 3 мм цас орж, салхи секундэд 10 метр, 4-ний өдөр 4 мм цас орж, салхи секундэд 18 метр хүрч ширүүсэж, Эрдэнэсантад 21:52 минут үргэлжлэн шуурч, алсын барааны харагдац (500-10000) болж хараа муудаж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. ЭрдэнэГарсан хохирол нь нийт 7 хүн нас барсан байна.
  2. Их цас: 4-ний өдөр Архангай аймгийн нутгийн баруун хэсгээр буюу Тариатад 8 мм, Хангай, Цахирт 7 мм, 4-5-нд шилжих шөнө Нийслэл хот орчмоор Буянт-Ухаа, Өлзийтөд 9 мм, Хан-Уул, Улаанбаатар станц дээр 7 мм цас орж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.
  3. Цасан шуурга: 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар 1-7 мм цас орж, цасан шуурга 1-7 цаг шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 16-24 м/с, зарим үед 28 м/с хүрч ширүүсэж шороон шуурга, 21-ний өдөр Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар 1-5 мм цас орж, цасан шуурга 1-11 цаг шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Төв аймаг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи 18-27 м/с, зарим үед 28-31 м/с хүрч ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурч, 21-22-нд шилжих шөнө Төв, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтийн нутгаар салхи 16-22 м/с, зарим үед 24-26 м/с хүрч ширүүсэж шороон шуурга, Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатарын аймгуудын нутгаар 1-9 мм цас орж, цасан шуурга 1-10 цаг шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын нутгаар 1-9 мм цас орж, салхины хурд 16-22 м/с хүрч, цасан шуурга 1-10 цаг үргэлжилж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна. Үүний улмаас гарсан томоохон хорирлыг дурьдвал: ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 32 дугаар тулгуур багана унаж, 30, 31 дугаарын тулгуур багана гэмтсэн.
  4. Нойтон цас, цасан шуурга: 5 дугаар сарын 18-19-нд өдөр Сэлэнгийн зүүн хэсгээр нойтон цас орж, Дорноговь, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Архангайн нутгийн зарим газраар, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар 16-24 м/с, зарим үед 26-32 м/с хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, 18-19-нд шилжих шөнө Төв, Булган, Хэнтий аймгуудын нутгаар 0.0-0.4 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Архангай, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий, Дорноговийн нутгаар 16-24 м/с, зарим үед 26-30 м/с хүрч хүчтэй салхи, шороон шуурга, 19-ний өдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим газраар 0.0-5.0 мм цас орж, 1-9 цаг цасан шуурга шуурч,Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи 16-26 м/с, зарим үед 26-32 м/с хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, 19-20-нд шилжих шөнө Хэнтий, Сүхбаатарын зарим сумдуудаар 0.0-3.0 мм цас орж, 1-11 цаг цасан шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдаж их хэмжээний хохирлыг учруулсан. Гарсан хохирол: Дорнод аймагт 61 гэр, 80 хашаа, 69 байшингийн дээвэр, цахилгааны тулгуур багана 2, Сүхбаатар аймагт 1 хүн нас барсан, 156441 мал хорогдсон, 87 гэр, 34 байшингийн дээвэр, үүрэн холбооны цамхаг, цахилгааны тулгуур багана 6, Хэнтий аймагт 1 хүн нас барж, 113706 мал хорогдсон, 58 гэр, 99 хашаа, 29 байшингийн дээвэр, цахилгааны тулгуур шон 17 тус тус нурсан, унасан их хэмжээний хохирол учруулсан.
  5. Их бороо: 7 дугаар сарын 03-нд Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод 15-52 мм, 04-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутаг, Улаанбаатар хотод 15-52 мм, 06-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 15-31 мм үргэлжилсэн бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. 4-5-нд шилжих шөнө Хэнтийн нуруунаас усжих томоохон голууд, Нийслэл хотоор урсан өнгөрөх Сэлбэ, Улиастай, Туул голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж олон тооны гэр, байшин усанд авсан. 3-наас эхлэн төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 20-32 цаг бороо үргэлжлэн 50-151 мм бороо орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэрт 151 мм орсон байна. Улаанбаатар хот орчимд 28.0-38.8 мм бороо 25-27 цаг үргэлжлэн орсон их борооны улмаас 4-5-нд шилжих шөнө Хэнтийн нуруунаас усжих томоохон голууд, Нийслэл хотоор урсан өнгөрөх Сэлбэ, Улиастай, Туул голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж олон тооны гэр, байшин усанд авсан. 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
  6. 8 дугаар сарын 10-12-нд: 11-нд Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр 15-69 мм, 12-нд Архангай, Өвөрхангайн нутгаар 16-52 мм, 13-нд Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 15-78 мм үргэлжилсэн их бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Гарсан хохирол: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт борооны улмаас 20 айлын хашаа, 3 гэр, 2 автомашин урссан, 920 бог мал, Өвөрхангай аймгийн Арвайхээрт 9 гэр, 10 хашаа, 4 машин, 10 байшин, 8 орон сууц усанд автсан, Уянга, Зүүнбаян-Улаан сумын хооронд агаарын шугамаар явдаг шилэн кабелын 8 тулгуур багана унасан, Бат-Өлзий сумын нутагт голын гүүр нурсан, Арвайхээрээс Баянхонгор чиглэлийн авто зам үерт автсан,Архангай аймгийн Хотонт сумын нутагт 17 гэр, 23 байшин, 4 дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерт автсан, Төв аймаг Баян сумын нутагт 569 км төмөр замын шороо угаагдсан. Олон тооны авто машин, ард иргэд усанд боогдсон. Галт сумын төвөөс ЗХ зүгт 35км-т Рашаант багийн Их хужирт гэх газар 7 сарын 10-нд аадар бороо орсны улмаас уруйн үер болж, 3 өрхийн 120 мал хорогдсон. Хонь 32, ямаа 60, төл мал 28, нийт 120 толгой мал хорогдож, 8.480.000 төгрөгийн хохирол учрав. 13 айл өрхийн хонь 637, ямаа 623, нийт 1262 толгой мал хорогдон 91.930.000 төгрөгийн, 26 айл өрхийн хашаа, байшин, гэр болон тавилга эд хогшил усанд автах болон урсаж, дахин ашиглах боломжгүй болж, 179.657.200 төгрөгийн, 5 ААНБ-ын байр, ногоон байгууламж, хашаа, зам талбай өртөж, 87.507.888 төгрөгийн хохирол тус тус гарав.
  7. 7 дугаар сарын 10-12-нд хооронд их бороо, уруйн үерийн гамшигт үзэгдэл: их бороо, уруйн үерийн гамшигт үзэгдэл: 11-нд Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр 15-69 мм, 12-нд Архангай, Өвөрхангайн нутгаар 16-52 мм, 13-нд Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 15-78 мм үргэлжилсэн их бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Хохирол мөнгөн дүнгээр-991.233.061

  7 дугаар сарын 22-23-нд хооронд их бороо, уруйн үерийн аюултай  үзэгдэл: Төв    аймгийн нутаг, Улаанбаатар хотод 8.0-86.0 мм үргэлжилсэн аадар бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

  1. ФЁН салхи буюу халуун хуурай салхи: 12 сарын 3-4-нд шилжих шөнө Ховд аймгийн нутгаар дулааны гаралтай салхи буюу Фён салхи ажиглагдаж, агаарын температур өмнөх шөнөөсөө 4-15 градусар дулаарч Ховдын Мөнххайрхан, Чандмань, Дунд-Ус, Манхан, Мөст Ховд, Зэрэг сумдуудаар 23 цагаас эхлээд +0...+5 градус болж дулаарч, салхины хурд 12-14 м/с, зарим үед секундэд 21-24 м/с хүрч халуун хуурай салхи буюу Фён салхи ажиглагдсан байна. 
  2. ФЁН салхи буюу халуун хуурай салхи: 12 сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн Зэрэг секундэд 34 м/с, зарим үед секундэд 43 м/с, Чандмань 28 м/с, зарим үед секундэд 34 м/с, Дунд ус 23 м/с, зарим үед секундэд 34 м/с, Мөст 20 м/с, зарим үед секундэд 29 м/с, Дарви, Дуут 20 м/с, зарим үед 28 м/с, Мянгад 16 м/с, зарим үед 20 м/с, Ховдын Жаргалант 17 м/с, зарим үед 25 м/с хүрч хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хамгийн их хохирол учруулсан уруйн үерийн аюулт, гамшигт үзэгдлүүдийг дурьдвал:

  1. Аадар бороо, уруйн үер: 7 дугаар сарын 3-6-ны хооронд их бороо, уруйн үерийн гамшигт үзэгдэл: 03-нд Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод 15-52 мм, 04-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутаг, Улаанбаатар хотод 15-52 мм, 06-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 15-31 мм үргэлжилсэн бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. 4-5-нд шилжих шөнө Хэнтийн нуруунаас усжих томоохон голууд, Нийслэл хотоор урсан өнгөрөх Сэлбэ, Улиастай, Туул голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж олон тооны гэр, байшин усанд авсан.
  2. 7 дугаар сарын 22-23-нд Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод 8.0-86.0 мм үргэлжилсэн аадар бороо орсны улмаас голуудын болон уруйн үер болж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Нийслэл хот Баянгол дүүрэгт 38, Баянзүрх дүүрэгт 64, Сүхбаатар дүүрэгт 26, Хан-Уул дүүрэгт 106, Чингэлтэй дүүрэгт 18, Налайх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 5, нийт 261 орон сууцны барилгын зоорийн давхарт ус орсон. Тэрэлжийн бетон гүүрний хажууд авто зам руу чулуу, элс, шороо урсан орж авто зам дарагдсан.
  3. 8 дугаар сарын 1-нд Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн аймгийн нутгаар 15.0-51.0 мм, 2-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод 15-58 мм усархаг дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
  4. 08 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод0-5.0 мм аадар бороо орсон, тухайн өдөр цаг уурын станцын хэмжилтээр 5.0 мм хүртэл бороо орсон боловч Радарын үүлний хэмжилтээр хотын хойд болон зүүн хэсгээр 50-62 Dz буюу аадар борооны хүчтэй үүл хөгжсөн тул тухайн газар нутагт хэмжилтийн дүнгээс 3-4 дахин их бороо орсон байх нөхцөл бүрдэж уруйн үер буусан байна. Борооны улмаас Нийслэл хотын Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автсан. 4 хүн амь насаа алдсан.
  • 8 дугаар сарын 16-нд өдөртөө Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод 15-51 мм, 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгаар 15-26 мм их бороо орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан байна.
  1. Нөөлөг салхи, Мөндөр: 25-нд Булганы өмнөд, Дундговийн нутгаар 16-21 м/с, зарим үед секундэд 23-27 м/с хүрч нөөлөг салхи, 26-нд Увс, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар 5.0-24.0 мм бороо орж, Архангай аймгийн Батцэнгэл, Цэцэрлэг, Хашаат, Түвшрүүлэх 0,3-0,9 см мөндөр орж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Гарсан хохирол: Булган аймгийн Гурванбулаг сум 06.25-ны өдрийн 15:45 цагаас 16:30 цаг хүртэл хүчтэй аадар бороо орж, 21-25 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин АБ” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 486-463 дугаар хүртэл (24 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нийт 72 суманд цахилгаан тасарсан. Архангай аймгийн Хотонт суманд салхи 22-24 м/с хүрч ширүүсэж 2 айлын гэр нурсан.
  2. Аянга цахилгаан: 8 дугаар сарын 06-нд Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн Бага улиас гэдэг газар, аймгийн төвөөс өмнө зүгт 24 км, сумын төвөөс БХ зүгт 7км-т аянга буусан, үүний улмаас  2 хүүхэд нас барж, 4 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хуваалцах :