Бодит үр дүн |
- Өнгөрсөн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийг (цасан болон шороон шуурга, их хүйтэн ба халуун, эрчимтэй тунадас гэх мэт) агаар мандлын гидростатик биш динамик загвараар симмуляци хийж орон зайн 1-10км нарийвчлалтай тооцоолно. Ингэснээр гамшигт үзэгдэл тохиолдох физик онолын механизмыг тайлбарлах, мөн шинж чанарын тодорхойлолтыг гаргана.
- Цаг агаарын тоон прогнозын гидростатик биш динамик загварын хамгийн сайн физик схем, параметрчлалтай конфигурацийн хувьд анхны нөхцлийг оронг хэлбэлзүүлэх замаар олон гишүүнт ансамбль үр дүнг бий болгох технологийг боловсруулж, магадлалын аргаар 1-5 хоногийн цаг агаарын прогнозыг гаргана.
- Зуны гандуу хуурай нөхцөл, өвлийн хахир хатуу төлөвийг 1-3 сараар тооцоолсон дэлхийн хэмжээний уур амьсгалын загварын үр дүнг ажиглалт, реанализын мэдээтэй харьцуулан үнэлж, хамгийн таарц өндөртэй, алдаа багатай загварыг өөрийн оронд турших, түүнийг зүгшрүүлнэ.
- Уур амьсгалын 1-3 сараар тооцоолсон дэлхийн хэмжээний уур амьсгалын загварын үр дүнг Монгол орны хэмжээгээр бэсрэг хэмжээст 20-50км орон зайн нарийвчлал руу шилжүүлэх динамик болон статистик аргаар буулгалтыг хийж сар, улирлын прогнозыг аймгийн түвшинд нарийвчилна.
- Цаг агаарын тоон прогнозын гидростатик биш динамик загварын анхны нөхцлийн оронг хиймэл дагуулын мэдээгээр ассимляци хийж сайжруулах, загварын өндөршил, ургамал бүрхэвчийн хил хязгаарыг нарийвчлан тогтоох, газрын хэмжилт, шалгалт, баталгаажилтыг хийнэ.
- Агаар мандлын босоо тархалтыг A-TOVS мэдээгээр боловсруулах технологийг бий болгож, радиозонд реанализын мэдээтэй харьцуулж үнэлнэ.
- Цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх шуурхай ажиллагааны технологийг сайжруулж, мэдээллийн санг өргөтгөх
- Бүс нутгийн уур амьсгалын мониторинг хийх технологийг боловсруулна.
|