Олон Улсын Атомын Энергийн агентлагийн техникийн зөвлөгөөнд оролцлоо

2022 оны 06 сарын 15

“Агаар мандал болон усан орчин дахь цацраг идэвхит бодисын хаягдлын мэдээллийн сан” сэдвээр Олон Улсын Атомын Энергийн агентлагийн техникийн зөвлөгөөнд тус газрын Цацрагийн хяналт шинжилгээ,  мэдээллийн сан  хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг оролцлоо.

Тус техникийн зөвлөлгөөнд дэлхийн 41 улсын цацрагийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнүүд болон ОУАЭА-ийн экспертүүд оролцож агаар мандал дахь Гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн мэдээлэл, усан дахь Альфа болон нийлбэр Бетта цацрагийн хэмжилтийн мэдээллийн сангийн өгөгдөл цуглуулах, сан үүсгэн хадгалахад  зайлшгүй анхаарах зүйлс, сангуудын хоорондын мэдээлэл солилцоо зэрэг хэд хэдэн асуудлаар  харилцан зөвлөлдөж зөвлөмж гаргалаа.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/