Газар тариалангийн бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав

2022 оны 05 сарын 28

Энэ оны 5 дугаар сард манай орны төвийн аймгуудын нутаг, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орж, сүүлийн хэд хоногт агаар, хөрсөнд хэт халж байгаагаас хуурайшлын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул ихсэх бодит нөхцөл бүрдэж, хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж байгаа талаар ХХААХҮЯам, Төв аймгийн Засаг дарга болон тариаланчдаас тавьсан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явууллаа,

           Дээрх ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас орж ган тайлагдлаа.

            Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд  тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах бодит нөхцлийг бүрдүүлсэн байна.

            Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 орчим борооны пуужингийн нөөцтэй байна. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах