Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байранд орлоо

2021 оны 12 сарын 20

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Усны сав газрын захиргааны нэгдсэн оффисийн шинэ байрны нээлт 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12.40 цагт боллоо. 

Уг барилгыг Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Тус барилгын зургийн зохиогчоор “Ангатранс” ХХК, барилгын гүйцэтгэгчээр “Солермед Монголиа” ХХК ажиллаж, техникийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэжээ.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн Мөнхцэцэг, Ө.Энхтүвшин, Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар болон ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцож шинэ байрны нээлтийн туузыг хайчиллаа.
 
 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/