“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 3-р үе шатны явцын уулзалт боллоо

2021 оны 11 сарын 16

ЦУОШГ, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран  “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 3-р үе шатны төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн багийн Дэд дарга ноён Саваки Нацүжи тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар өнөөдөр уулзлаа. Уулзалтаар төслийн хүрээнд ойрын хугацаанд хийгдэх ажлуудын талаар танилцуулсан бөгөөд 2 талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн     3-р үе шатны хүрээнд Улаанбаатар хотын 2018 оны агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллогыг хийж дуусгасан бөгөөд 2020 оны хаягдлын тооллого болон агаарын бохирдлын эх үүсвэрээс хаягдах бохирдуулах бодисын тархалтын загварчлалыг 2022 онд боловсруулан гаргахаар төлөвлөөд байгаагаа ноён Саваки Нацүжи илэрхийлээд цаашдаа энэхүү чиглэлээр ЦУОШГ-тай хамтран хийх ажиллуудын талаар онцлов. Мөн уулзалтын үеэр төслийн багийн зүгээс агаарын бохирдлын тархалтын загварчлал хийх ажлыг сайжруулах зорилгоор өгч буй техникийн тусламжийг гардуулан өглөө.

Уулзалтын төгсгөлд Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр цар тахлын энэ хүнд үед ч төслийн багийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу, тасралтгүй явагдаж байгаад талархал илэрхийлээ.  Уг төсөл 2024 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжих юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/