Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг эхэллээ

2021 оны 11 сарын 16

Тус газрын “Ус цаг уур, орчны шинжилгээний төв архив”-ын үйл ажиллагаанд Төрийн архивын улсын үзлэг хийж байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Улсын үзлэгийн зорилго нь Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг биечлэн шалгах, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, цахим сан бүрдүүлэлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох юм.

Архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг билээ. 

Дашрамд сонирхуулахад “Ус цаг уур, орчны шинжилгээний төв архив” нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 435 дугаар тогтоолоор “Ус, цаг уурын шинжилгээний улсын фонд” нэртэйгээр байгуулагдаж байв.

1969-1984 онд УЦУАУЕГ-ын харъяа, 1987-1991 онд БОХЯ-ны харъяа2006 он хүртэл, 1991-2001 онд УЦУЭШХ-ийн харъяанд байсан ба 2001 оноос УЦУОШГ-ын захиргаа, хамтын ажиллагааны хэлтэст харъяалагдаж байгаад 2006 оноос Төрийн архив мэдээллийн сангийн хэлтэс болж өргөжин ажиллаж байна. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/