“Зүүн Азийн Өвлийн Улирлын Уур амьсгалын төлөв” 9 дэх удаагийн Олон улсын цахим хурал боллоо

2021 оны 11 сарын 16

Зүүн Азийн өвлийн улирлын уур амьсгалын төлөв хэлэлцүүлэх 9 дэх удаагийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 4–ний өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол, БНСУ, БНХАУ, Япон улсын цаг уурын байгууллагын мэргэжилтэн, инженер, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо. Хурлын эхэнд өөрийн орны зуны улирлын уур амьсгалын тоймыг танилцуулсан бөгөөд 2021-2022 оны өвлийн улирлын цаг агаарын төлвийг хэлэлцэж, өвлийн улирлын уур амьсгалын онцлогийг илэрхийлсэн судалгаа шинжилгээний ажлуудаа танилцууллаа.

Тус олон улсын хурлыг  УЦУОСМХ–ийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс зохион байгуулсан бөгөөд Уур амьсгал, Хөдөө аж ахуй, Ус судлалын хэлтсүүд болон ЦУОШГ–ын УМТ–ийн инженерүүд оролцов. 

Хурлаас зүүн Азийн бүс нутгаар 2021–2022 оны өвлийн уур амьсгалын ерөнхий төлвийг нэгтгэн гаргасан юм. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/