Уур амьсгалын үйлчилгээний систем, түүний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, чадавх дээшлүүлэх ажлын үр дүнг бататгах хурал боллоо

2021 оны 11 сарын 10
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд “Уур амьсгалын үйлчилгээний систем” цахим платформыг УЦУОСМХ бүтээсэн ба тус системийг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, чадавх дээшлүүлэх ажлын үр дүнг бататгах хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Хурлын үеэр уг системийг сайжруулах, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх судалгаа болон системийг ашиглах гарын авлага, холбогдох сургалтын материалыг зорилтот хэрэглэгчдэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, NAP төслийн захирал А.Энхбат, УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа нар үг хэллээ. Тус хуралд холбогдох байгууллагууд болон их дээд сургуулиудын 80 гаруй төлөөлөгчид оролцов.
 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/