Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

2021 оны 11 сарын 03

 

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад цаг алдалгүй хурдан шуурхай хүргэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, УМХ-ийн дарга Л.Оюунжаргал, Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Б.Содонбаатар нар гарын үсэг зурлаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус банкны “Гялс банк” аппликейшнээр дамжуулан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэснээр болзошгүй эрсдлийг сэргийлэх, хохирлыг бууруулах боломж бүрдэж байгаа юм.  

"Цаг уурын байгууллагаас урьдчилсан мэдээг орон зай, цаг хугацааны хувьд нарийвчлах, мэдээлэл дамжуулах хүлээн авах, ашиглах веб-д суурилсан технологийн шинчлэлийг нэьтрүүлснээр урьдчилсан мэдээний чанар таарц жилээс жилд сайжирч байга билээ. Урьдчилсан мэдээний таарц жилээс жилд сайжирч  байгаа хэдий ч энэ мэдээ, мэдээллийг,  бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх нь гол анхаарах асуудлын нэг байдаг. Тиймээс өнөөдөр бидний эхлүүлж буй ажил чухал ач холбогдолтой" хэмээн ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин онцоллоо. 

“Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр Төрийн банкны харилцагчдын багагүй хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Иймд энэхүү цахим сувгаараа иргэд, харилцагчиддаа цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэснээр тэднийг санхүүгийн болон бусад олон эрсдлээс хамгаалах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

"Гялс банк" аппликейшн нь 900,000 удаа гар утсанд татагдсан бөгөөд 700,000 гаруй хэрэглэгч тогтмол ашигладаг байна. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/