2021 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцөлийн тойм

2021 оны 10 сарын 06

2021 онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.  https://mofa.gov.mn/

2020 оны 4 дүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг (уринш болон гуурстай талбайд) хагалгааны гүнүүдэд тодорхойлоход  ихэнх нутгаар хангалтай, Сэлэнгийн Цагааннуур, Түшиг, Орхонтуул, Төвийн Угтаалцайдам, Борнуурт  дунд зэрэг, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Мандал, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Цээл, Хэнтийн Биндэр, Гурванбаян, Орхоны Жаргалантад хангалтгүй байсан. Мөн 5 дугаар сард газар тариалан бүхий ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон ч агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамал цухуйхад дулаан төдийлөн хүрэлцээ муутай байснаас ихэнх газар цухуйлт оройтсон.

Энэ зун тариалан бүхий ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу байж ургамлын чийгийн хангамж сайн байсан ч агаарын температур олон жилийн дунджийн орчим буюу түүнээс сэрүүн байсан нь дулаан хангамж болц бага зэрэг оройтоход нөлөөлсөн.

Улаанбуудай 5 дугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар цухуйж, 6 дугаар сарын сүүлчээр голлолтын үе шатандаа орсон бол 8 дугаар сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар аарцан бололтын үе шатандаа байсан бол Сэлэнгийн Цагааннуур, Баруунхараа, Орхонтуулд сүүн бололт, Хөвсгөлийн Тариалан, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхон, Ерөө, Дархан-Уулын Дарханд бүрэн бололтын үе шатандаа орж эхлээд байсан.  9 дүгээр сарын сүүлч гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн. 

Төмс 6 дугаар сарын дундуур ихэнх нутгаар  цухуйж,  7 дугаар сарын эх гэхэд баг цэцгийн үүслийн үе шатанд орсон. Цэцэглэлтийн үе шатанд ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлчээр, Ховдын Булган, Өвөрхангайн Хархорин, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Баян-Уулд мөн сарын дундуур, Сэлэнгийн Баянгол, Төвийн Жаргалантад 8 дугаар сарын эхэээр ажиглагдсан бол 8 дугаар сарын сүүлчээр Хэнтийн Дадалд цэцэглэлтийн төгсгөл, бусад нутгаар ишний гулжийлт үе шатандаа орсон байна. 

Энэ зун улаанбуудайн үе шатууд өмнөх жилийнхээс ихэнх нутгаар 10 орчим хоногоор хоцорч илэрч байсан ч ургалтын байдал сайн, хур тунадас ахиу орсоноор ургац хураах бүрэн бололцоотой болсон.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/