Цаг уурчид Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

2021 оны 10 сарын 04

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг “Тэрбум мод” хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сарын 04-10-ны өдрүүдэд өрнөж байна.

Хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас товлосон 4 байршилд мод тарьж байгаа бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олон Шинэ нисэх замд “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.  

“Тэрбум мод” хөдөлгөөний нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна гэдгийг онцлов.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024, 2024-2027, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/