МОНГОЛ ОРНЫ ЦӨЛЖИЛТИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАН ГАРГАЛАА

2021 оны 08 сарын 18

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргалаа.

Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан болно.

Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/