Хос туйлт Допплерийн цаг уурын суурин радарын системийг Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байгуулна

2021 оны 06 сарын 22

Морин-Уулан дахь С бандын цаг уурын допплерын Mitsubishi RC-53C радарын ажиглалтын станц нь богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, Улаанбаатар хот болон хотын ойролцоох суурин газарт дулааны улирал дахь босоо хөгжлийн үүлнээс үүдэлтэй байгалийн гамшгаас хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах, иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Тус Цаг уурын допплерийн радар нь ашиглалтанд орсоноос хойш 22 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд техник, технологийн хувьд илт хуучирч, хоцрогдсон, сэлбэг хэрэгслийн нөөц дууссанаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, техникийн бүрэн зогсолт хийх нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Хөшигтийн хөндийн нисэх буудал баригдаж, ашиглаж эхлэх болсонтой холбогдон Морин –Уулан дахь допплерийн цаг уурын радарын станцыг шинэчлэх, нөөц радарыг байгуулж, ашиглалтад оруулах ажлыг хугацаа алдалгүй яаралтай зохион байгуулах нөхцөл байдал үүсээд байсаныг ЦУОШГ-ын удирдлага анхааралдаа аван 2020 онд Монгол улсын Засгийн газарт хүсэлт тавьж, амжилттай шийдвэрлүүлж чадсаны үндсэн дээр Монгол улсын Цаг уурын байгууллага түүхэндээ анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ үеийн техник, технологи бүхий X- бандын хатуу төлөвт чадал өсгөгч дамжуулагч дээр суурилсан  X-долгионы давтамжтай, хос туйлт Допплерийн цаг уурын суурин радарын системийг Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байгуулахаар боллоо. 

XSP-724E радар нь цаг уурын радарын дэвшилтэт технологи болох найдвартай, тасралтгүй ажиллагааг бүрэн хангасан хатуу төлөвт чадал өсгөгч дамжуулагч дээр суурилсан бөгөөд алсаас удирдан, хянах боломжтой, бие даан ажиллах чадвартай, эрчим хүчний хэрэглээ бага, хос туйлт допплерийн радар юм. Уг радарыг ашиглалтанд оруулсанаар Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн гамшигийг бууруулах болон иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/