Орон нутгийн цаг уурын инженерүүдийг чадавхижуулах цахим семинарыг зохион байгууллаа

2021 оны 05 сарын 31

 

 УЦУОСМХ-ийн УАӨНСХэлтсээс 2021 оны 05 сарын 28-нд орон нутгийн цаг уурын инженерүүдийг чадавхижуулах цахим семинарыг зохион байгууллаа.

Уг семинарт УЦУОСМХүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Д.Батдорж, УАӨНСХ-ийн дарга Д.Дуламсүрэн, тус хэлтсийн 8 инженер, орон нутгийн дарга, инженер, техникчид нийт 76 албан хаагч оролцлоо.

Тус семинарт Монгол орны уур амьсгалын шинэчилсэн стандарт норм, Монметео программын нэмэлт цэстэй хэрхэн ажиллах, уур амьсгалын сар жилийн тойм бичих, зааварчилгаа, шинээр байгуулагдсан цаг уурын салбарын уур амьсгалын горимын мэдээний индексийг тооцоолох аргачлалын тухай гэсэн үндсэн дөрвөн сэдвийг танилцуулан хэлэлцүүллээ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/