Ахмад Цаг уурч Г.Дашчирэв Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ

2021 оны 05 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ус, цаг уурын салбарт 40 гаруй жил хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган ажилласан ахмад Цаг уурч Г.Дашчирэвийг Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагналаа.

Г.Дашчирэв Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цаг уурын өртөөний ажиглагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж салбартаа 42 жил хөдөлмөрлөжээ.

Энэ хугацаанд цаг уурчийн ажлын зэрэгцээ Алтайн өвөр говийн болон Шинэжинст нутгийн гайхамшиг, байгалийн баялаг, өв уламжлалаа хойч үедээ түгээн таниулах үүднээс “Алтай өвөр говийн гайхамшиг”, “Жинстийн сайхан нутаг” зэрэг ном бичсэний дээр ургамал, ус, эрдэнийн болон хагас эрдэнийн чулуулаг, цаг уурын талаар судалгааны ажил хийж тэр бүгдийг өгүүлсэн өөрийн хувийн цуглуулгуудаас бүрдсэн үзвэрийг нээж, хол ойрын зочин гийчдэд орон нутгаа тодорхой таниулах зэрэг ажлыг хийж ирсэн юм.

Түүнчлэн ОХУ-ын Биологийн ухааны доктор Н.Д.Гунин, Н.Н.Слемнов, Т.И.Казанцева, ХБНГУ-ын доктор хатагтай Сабина Шмидт, Японы эрдэмтэн Сасаки нартай хамтран ажилласны дээр Германы техни хамтын ажиллагааны төсөл, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Шинэ Зеландын Байгалийн хүрээлэн, Нидерландын Вант улсын нээлттэй нийгэм хүрээлэн, Тогтвортой-амьжиргаа-II зэрэг төслүүдтэй болон палентологи, амьтан, ургамал судлаач нартай хамтран ажиллаж орон нутгийнхаа талаар олон талт судалгаа хийсэн нь бие даасан эрдэм шинжилгээний ажлын хэмжээнд хүрсэн оюуны бүтээлтэй тус сумын анхны хүмүүсийн нэг юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/