“Бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээлэл үйлчилгээг боловсронгуй болгох нь” төслийн үр дүнг хүлээлгэн өглөө

2021 оны 05 сарын 27

Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл нь ЦУОШГ-тай 2006 оноос эхлэн ус цаг уурын улсын сүлжээний нэг томоохон хэсэг болох Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн арга зүйг боловсонгуй болгох, салбарын ажилтнуудыг чадавхижуулах, улсын сүлжээг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан.

 Хамтын ажиллагааны хүрээнд улсын сүлжээний бүх ажилтнуудыг хамруулсан сургалтыг 2 удаа, ХААЦУ-ын инженерүүдийн сургалтыг 8 удаа, аймгийн хамтарсан сургалтыг давхардсан тоогоор 10 гаруй удаа зохион байгуулсан нь манай салбарын ажилтнуудыг бэлчээрийн чиглэлээр мэргэшүүлсэн чухал үр дүнтэй ажил болсон. Мөн бэлчээрийн ажиглалт судалгаа хийхэд шаардлагатай багаж төрөөхөмжийг бүх станц, харуулд нийлүүлсэн нь манай салбарт ихээхэн дэмжлэг болсон юм.

Бэлчээрийн мониторингийн 1550 судалгааны талбайн мэдээгээр “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”-г 2 удаа (2015, 2018) гаргасан ба одоо 2020 оны тайланг боловсруулж байна.

2020 оны байдлаар нийт бэлчээр нутгийн 69 хувьд нь ургамлын зүйлийн бүрэлдэхүүн  тодорхой хэмжээгээр өөрчлөгдөн доройтсон байна.

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/