Дэлхийн цаг уурын байгууллагын 18 дугаар Их хурлаар шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

2019 оны 06 сарын 17

ДЦУБ-ын Их хурлаар Герхад Адрианыг ирэх 4 жилд ажиллах ДЦУБ-ын Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрээр Германы Цаг уурын албаны даргын албан тушаалыг 2010 оноос хашиж байгаа аж.

Аргентины Үндэсний цаг уурын албаны захирал Селест Саула Нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр, Кюрасао улсын Цаг уурын албаны дарга Алберт Мартис хоёрдугаар дэд ерөнхийлөгчөөр, Бүгд найрамдах Танзани улсын Цаг уурын газрын ерөнхий захирал Агнес Лоуренси Кижази гуравдугаар дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Петер Таалас  ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, ирэх 4 жилд үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна. Тэрбээр 2016 оноос хойш ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч ноён Адриан Канадын Цаг уурын албаны дарга,  Байгаль орчны дэд сайд Дэвид Граймст амжилт хүслээ. Ноён Граймс өнгөрсөн 4 жилийн хугацаанд ДЦУБ-ын Ерөнхийлөгчөөр амжилттай ажилласан юм.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/