Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчдын нэгдсэн сургалт болов

2019 оны 06 сарын 03

Улаанбаатар хотын УЦУОШТ-ийн 40 гаруй албан хаагчид өнөөдөр ЦУОШГ-т нэгдсэн сургалтад хамрагдлаа. Жил бүр тодорхой чиглэлээр зохион байгууллагддаг уг сургалтад ЦУОШГ, УЦУОСМХ-ийн Хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, сургалт мэдээлэл хийсэн нь энэ жилийн онцлог байв.

Сургалтаар тус төвийн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тогтоол, шийдвэр, төрийн хаагчийн ёс зүй, Технологийн дотоод хяналт, баталгаажуулалт, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, Даян дэлхийн уур амьсгалын үйлчилгээ, Автомат станц, бага төхөөрөмж, технокийн шинэчлэл, Ус судлалын өнөөгийн байдал, Зайнаас тандан судлал ба цаг уур, Цаг уурын ажиглалт хэмжлийн технологи, гарч буй алдаа, засах арга зүй, Хөдөө аж ахуйн цаг уурын горимын судалгаа, мэдээлэл үйлчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл сонсч, мэдлэг оюунаа цэнэглэлээ.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/