“Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн III шат хэрэгжинэ

2019 оны 05 сарын 24

БНСУ-ын Цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн I, II шат 2017-2018 онуудад амжилттай хэрэгжсэн билээ.

Уг төслийн III шатыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах, судалгааны ажлаар БНСУ-ын Цаг уурын газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Ши Ду Шиг тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол улсын Цаг уурын байгууллагад ажиллалаа. Төлөөлөгчид ЦУОШГ-ын удирдах албан тушаалтнууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, төслийн III шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, ЦУОШГ-ын саналыг сонсч, төсөлдөө тусгаж өгөхөөр тохирлцов.

Ирэх 7 дугаар сараас эхлэн хэрэгжих уг төслийн III шатыг  НОАА болон Си Тек компаниуд хамтран хэрэгжүүлэх бөгөөд 11 дүгээр сард Монголын талд бүрэн хүлээлгэж өгөх аж.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/