9 дүгээр сарын дунд арав хоногийн агаарын температурын дундаж ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-4,5 градусаар хүйтэн байлаа

2018 оны 09 сарын 24

9 дүгээр сарын дунд арав хоногийн агаарын температурын дундаж ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-4,5 градусаар хүйтэн, зүүн аймгуудын нутгаар дунджийн орчим байжээ.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруугаар 9-19 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-11 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-4 градус дулаан байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 41-50 градус, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруу, Дархадын хотгороор 30-39 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-10 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 11-14 градус хүйтэн, Алтайн Өвөр говь, Галба, Өөш, Долоодын говиор 1-4 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Булганы ихэнх, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Өмнөговийн нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Ховдын Жаргалант, Дарви, Хөвсгөлийн Улаан-Уул, Цаган-Үүр, Архангайн Төвшрүүлэх, Хотонт, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Орхонтуул, Мандал, Хүдэр, Зүүнбүрэн, Ерөө, Сүхбаатар, Баянгол, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Орхон, Төвийн Цээл, Батсүмбэр, Улаанбаатарын Сонгинохайрхан, Хэнтий, Норовлин, Дорноговийн Дэлгэрэх сумдад 20,1-51,8 мм орсон. Харин Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар тунадас ороогүй буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 30 гаруй хувьд дунджаас орсон байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог
9 дүгээр сарын 20-ны байдлаар төвийн нутгийн зарим газраар 1-10 см, Төвийн Борнуурт 16 см, Дархан-Уулын Шарынголд 27 см цасан бүрхүүлтэй байсан байна.
Тариалан бүхий ихэнх нутгаар нойтон цас орж, хураалт хийгдээгүй зарим талбайд буудай нойтон цасанд даруулж налалт үүсээд байгаа мэдээтэй байна.
Арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар нойтон цас орсон. Арав хоногийн эхээр Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Ононд 5,3-13,1 мм голчтой мөндөр орсон байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/