Шинэ ном хэвлэгдэн гарлаа

2018 оны 09 сарын 19

Шинэ ном хэвлэгдэн гарлаа

Байгаль орчны гавьяат ажилтан Лувсангийн Нацагдорж, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Ганжуурын Сарантуяа нарын хамтран туурвисан “Уур амьсгал судлалын үндэс” ном хэвлэгдэн гарлаа.  

Энэхүү сурах бичигт уур амьсгал судлалын үндсэн ойлголтуудыг нийтэд нь оруулсан ба сурах бичгийн эхний бүлгүүдэд уур амьсгалыг бүрдүүлэх үндсэн хүчин зүйлс, тэдгээрийн орой зай-цаг хугацааны онцлогийг товчхон дурдаад дэлхийн уур амьсгалын тогтолцоон дахь бодис, энергийн эргэлтийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд тодорхойлжээ. Дараа нь газар орны уур амьсгалын олон янз байдлыг төрөлжүүлэн ангилах зарчмыг авч үзсэний гадна хэрэглээний зориулалтаар уур амьсгалын ангилал хийх асуудлыг товч өгүүлсэн байна. Сурах бичгийн төгсгөлийн бүлгүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн түүх, түүний байгалийн болон хүний хүчин зүйлсийн учир шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлээд уур амьсгалын ирээдүйн төрхийг урьдчилан төсөөлөх орчин үеийн ойлголтууд, түүний дотор уур амьсгалын тогтолцооны загварчлалын үндсийг товчхон авч үзжээ. Эцэст нь уур амьсгалын өгөгдлийг математик статистикийн аргаар боловсруулах онолын үндсийг товч тодорхойлсон байна.

Энэхүү сурах бичгийг цаг уурын шинжлэх ухааны мэргэжлээр бакалавр, магистрын түвшинд суралцаж буй оюутан суралцагсад, их дээд сургуулийн цаг уур, ус судал, орчинзүй, геофизик, газарзүйн мэргэжлийн багш нар, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер, техникийн мэргэжилтнүүдэд зориулжээ.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/