Гангийн мониторингийн системтэй боллоо

2018 оны 09 сарын 18

Дэлхий даяар “чимээгүй алуурчин” гэгддэг ГАН-гийн давтагдал манай орны хувьд ихсэж байгаа нь ХАА-ын салбарт ихээхэн хохирол учруулж байна. Ялангуяа сүүлийн үед 2015 болон 2017 онуудад болсон ган нь газар тариалангийн салбарт маш их хор хохирол учруулсан билээ.

Ийм учраас манай орны хувьд гангийн байдлыг үнэн зөв тодорхойлон зураглах, урьдчилан мэдээлэх нь ХАА-н салбарт нэн чухал ач холбогдолтой. Цаг уурын станцуудын тоо, нягтшилаас хамаарч газрын ажиглалтын мэдээгээр ганг зураглах нь орон зайн хувьд хангалтгүй байгаа юм. Иймээс энэ асуудлыг Ази, Номхон далайн нийгэм эдийн засгийн комисс (АНДНЭЗК)-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Сансрын хэрэглээний хэлтэст олон жил тавьсны үр дүнд 2012 онд "Гангийн мониторингийн систем” хамтын ажиллагааг Монголд хэрэгжүүлэхээр болсон юм.

АНДНЭЗК-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газраас БНХАУ-ын ШУА-ийн харьяа Зайнаас тандан судлал ба тоон дэлхий хүрээлэнг уг хамтын ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар сонгосон. Учир нь тус хүрээлэн нь Зүүн Өмнөд Азид “Гангийн мониторинг систем” боловсруулан, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн туршлагатай байсан.

Энэхүү системийг УЦУОСМХ үйл ажиллагаандаа ба үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Тухайлбал: Дулааны улиралд, сар бүр гурван 10 хоногоор Монгол орны ганг зураглаж байна.

Гангийн зургийг зөвхөн дулааны улиралд ашиглаад зогсохгүй мөн өвлийн улиралд Зудын урьдчилан сэргийлэх ажилд, Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комисст ашиглаж байгаа юм.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/