Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна

2018 оны 09 сарын 17

2018 оны 9 дүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон урьдчилан сэрэмжлүүлж байна. Цаг агаарын энэ үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, хальтаргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүйг анхаарна уу. 

9 дүгээр сард буюу ургац хураалтын энэ үеэр нойтон цас орж, хүчтэй салхилан цасан шуурга шуурч, ихээхэн хэмжээний хохирол учрууласн цаг агаарын аюултай үзэгдэл 1989 болон 2009 онуудад ажиглагдаж байжээ. Тухайлбал, 2009 оны 9 дүгээр сарын 18-20нд манай орны ихэнх нутгийг хамарсан аюултай үзэгдлийн улмаас хүчтэй салхи шуурч, агаарын температур эрс сэрүүсэн, газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орсон бөгөөд дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод  26.8 мм цас орж байжээ. 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/