Хамтарсан семинар зохион байгуулалаа

2018 оны 06 сарын 11

 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ус цаг уур орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн Хятад улсын ШУА-ын харьяа Агаар мандлын физикийн хүрээлэнтэй хамтран семинар зохион байгуулалаа. Тус семинараар

  • Доктор Шэй Зувэй. Зүүн Азийн экстркмаль хүйтэн долгион, түүний динамик
  • Доктор Вү Чинглай. Зүүн Азийн аэрозолын урт хугацааны хувьсгал өөрчлөлт, уур амьсгалын загварын тооцоо
  • Д. Даваадорж. Зүүн Азийн өвлийн муссон, түүнийг урьдчилан мэдээлэх боломж гэсэн сэвдүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Эдгээр судлаачид гаргигийн хэмжээний хүйтний долионы динамик, физик механизмыг тодорхой жишээн дээр тайлбарлаж, ажиглалт болон уур амьсгалын загвараар шороон шуурганы давтагдлын ерөнхий хандлагыг Төв Азийн хэмжээгээр тодорхойлсон үр дүнг танилцуулав. Цаашид урт хугацааны прогноз, ерөнхий орчил урсгалын судалгааны чиглэлээр хамтарсан төсөл, боловсруулахаар тохиролцов.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах