Wednesday , May 12 2021
Онцлох мэдээ

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР, ЗӨВЛӨГӨӨН-2020 ЦАХИМААР ЭХЭЛЛЭЭ

2021 оны 01 сарын 28

Энэ жилийн семинар зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдаж байгаа ба 21 аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга, ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөний эхэнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2020 оны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэл тавьлаа. Тус илтгэлд  салбарын хэмжээнд өдөр тутам хийгддэг шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын дүн, 2020 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний биелэлт, өнөөдөр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын тухай, цаашид 2021 онд дэвшүүлж буй зорилтын талаар дурдсан юм. Үүний дараа 2021 онд салбарын анхаарах асуудал, шийдвэрлэх томоохон асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

“Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаа, төрийн албан хаагчын үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 2015 оны 10-р сарын 19-20-ны өдрүүдэд Германы Олон Улсын ...