Wednesday , June 16 2021

2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР УУЛАН ДЭЭР ГАРСАН ХҮМҮҮСИЙН ИРЭХ ӨВЛИЙН ШИНЖЭЭ

Намрын дунд сарын шинийн 15-нд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Их баян уулан дээр гарсан хүмүүс ирэх өвлийг шинжив.

 н.Пунцагдорж: Сайхан будан манан ороод ирлээ. Ойрмогтоо нэг чийг байна байх. Энэ чийг сайн  хийж чадвал ирэх хаврын угтамж болох байх. Энэ өвлийн тухайд урд шөнө уужим хонолоо. Нэлээ зүүн урагш үүд нь хол байна. Өндөршилийн нутгаар жаахан цас унана. Гэхдээ алаг цоог. Өнгөрсөн жилийг бодвол хүйтэн хахир байна байх. Энэ зун орсон борооны хэмжээний цас унана. Өвлийн бэлтгэлээ сайн хангаарай. Хавар ерөнхийдөө жаахан тааруухан байж магадгүй шүү. Нүүх хүн байвал лавхан алсхандаа нүүх хэрэгтэй.

н.Лхавга: Энэ өвөл алаг цоог цастай. Тохиол болгон дээр жаал жаал мэдрэгдээд байна. Гялгар од олонтой жаахан  хүйтэн  өвөл болно. Хавартаа бол өнгөрсөн жилээс арай дээр байна байх.

н.Баяр: Миний сансанаар бол өвлийн хувьд нутгийн хойд талаар ер нь ахиухан цастай байх тун магадгүй шинжтэй. Үе Үе жаахан хүйтрээд үе үе жаахан дулаарна. Үүд нь Айраг, Дорноговь их сайхан харагдаад байна. Миний гарсан газрын /Баянжаргалан сумын Их баян уул/ хувьд  урд талд эрх биш цас нь хөнгөхөн болуу. Сар сарын тохиолуудаар ямар ч байсан эвгүйтэх байх. 12 сарын эхнээс эхлээд чангарах байх тэрнээс бусдаар гайгүй болуу. 11 сарын эхээр жаахан муухайрах байх. Цасны гайгүй нь Өндөр шилээс урагшаа. Баянжаргалан, Баянжаргалангын урд тал цасархуу байхаар байна.Одоохон 10 сарын 10-ны дотор нэг юм орвол хожуухан хур тунадас орж магадгүй. Хаврын хувьд зарим газраа байзсан чийгтэй, зарим газраа байзсан чийггүй, өнгөрсөн хаврыг бодвол дээр хавар болох байх.

About Dundgovi Us tsag uur

Check Also

120498842_383150426190172_724340841695660110_n

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 2020 оны 09 дүгээр сарын 26-нд УЦУОШТөвд ажиллаж байгаад гавьяаны ...