Monday , May 17 2021

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГАА/2020-08-12/

Манай аймгийн ихэнх нутгаар хур бороо багатай, гантай байсан тул гангийн нөхцлийг бууруулах зорилгоор 7 сарын 7-10 хүртэл манай экспедицүүдийн үйл ажиллагааг дэмжин Хэнтий аймгийн УЦУОШТөвийн “Хэрлэн-Бороо-2”, Говь-Сүмбэр аймгийн УЦУОШТөвийн “Сүмбэр-Бороо-1” зэрэг экспедицүүд Дэлгэрцогт, Өндөршил, Гурвансайхан зэрэг сумдын нутгаар, мөн 8 сарын 7-12 хүртэлх хугацаанд манай экспедицүүдийн үйл ажиллагааг дэмжин Хэнтий аймгийн УЦУОШТөвийн “Хэрлэн-Бороо-2”, Улаанбаатар хотын ЦУОШГазрын “Богд-Бороо-1” зэрэг экспедицүүд Гурвансайхан, Сайнцагаан, Хулд, Луус зэрэг сумдын нутагт хамтран ажиллаа. 2020 оны 08-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтийн аймгийн Хэрлэн бороо-2 Хулд сумаас урагш,  Мандалбороо-1 нь Өлзийт сумаас урагш, Мандалбороо-2 Гурвансайхан сумаас урагш, ЦУОШ Газрын Богдбороо-1 Дэлгэрхангай сумын нутагт байрлаж хур тунадас нэмэгдүүлсэн.

About Dundgovi Us tsag uur

Check Also

IMG_2886

ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ

2020-10-7-нд Байгууллагын эргэн тойрны  50 метр газрын хогийг цэвэрлэж, хашаанд хунгарласан элсийг зөөж, модноос унасан ...