Saturday , May 15 2021
Онцлох мэдээ

Мөстөл судлалын өртөөний 2020оны Алтай Таван Богд дахь судалгааны явц

2020 оны 6-р сарын 21-оос эхлэн 9-р сарын 01-ны хүртлэх хугацаанд хоёр ээлж гарч  нийт  72 хоног тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд хөдөлмөр аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажилласан болно.

Потанин болон Александрын мөсөн голд нийт 14 удаа 5 метрийн шонг шинээр  суулгаж, Потанин болон Александрын мөсөн голуудаас эх авдаг  Цагаан голд 5 хоног тутамд өдрийн турш усны түвшинг 1 цагаар, хөвүүрийн өнгөрөлтийг 2 цагаар хэмжилтийг хийж нийт 9 удаа 90 цаг хийгдэв.

Тус хугацаанд хамгийн их температур 7-р сарын 17-ны орой  +14,4 градус ажиглагдсан бол хамгийн бага нь 8-р сарын 22-ны өглөө -1,6 градус хэм хүйтэн байв.

Энэ жил мөсөн голын хайлалт бусад өмнөх онуудаас харьцангуй бага байсан ба Потанин мөсөн голын хамгийн их хайлалт P1C болон мөсний доод хэсэгт 343см хайлсан ба хамгийн бага хайлалт  P5L болон мөсний дээд хэсэгт 202см хайлсан байна.

Мөн гадаргын ус судлалын хэлтсийн дарга Х.Пүэвдагваатай хамтарч хуримтлалын цэгүүдийн хэмжилтийг  хийсэн ба тус хэмжилтийн үр дүнд  2018-2020 онуудад А1 шонд 152см А4 шонд 205см хуримтлал үүссэн нь тогтогдлоо.

PHTO0119.JPG

Мөстөл судлалын өртөөний инженер: Б.Сержума

Тухай root

Дахин шалгана уу!

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН, УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР, ЗӨВЛӨГӨӨН-2021 ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Энэ жилийн семинар зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдаж, 21 аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга, ЦУОШГ-ын хэлтсийн дарга ...