Өнгөрсөн хоногт цасны зузаан 3 хүртлэх см-ээр нэмэгдэж, -44 градус хүрч хүйтэрлээ

2017 оны 01 сарын 13

Өнгөрсөн хоногт буюу 1-р сарын 17-нд Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас оров. Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг суманд 3.0 мм, Дунд- Ус суманд 2.0 мм цас орсон байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай,Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасан бүрхүүлийн зузаан 1 хүртлэх см-ээр нэмэгдсэн байна.

     Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11градусаар хүйтэрч, хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -37…-44 градус хүйтэн хонов. Үүнээс хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ -44 градус, Улаанбаатар хот орчмоор -31…-39 градус хүйтэн хоносон байна. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/